2016 оны 9 дүгээр сарын 23-ний өдөр Монгол брэнд холбооноос зохион байгуулсан Монгол брэндийн БНХАУ-ын зах зээлд арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээнд Монгол брэнд холбоо ТББ, Эрээн хотын их дэлгүүр ХХК-ийн төлөөлөл, Монгол, Өвөр Монголын бизнес хөрөнгө оруулалтын зөвлөл албан ёсоор дэмжиж оролцлоо. Уулзалт арга хэмжээнд урилгаар МҮХАҮТ, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, Арьс ширны холбооны төлөөлөл оролцлоо.
Уулзалт арга хэмжээний хүрээнд БНХАУ-ын Эрээн хотын их дэлгүүр ХХК, болон Монгол улсаас Монгол брэнд холбоо ТББ талуудын албан ёсны хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжих бөгөөд үндэсний үйлдвэрлэгчдийн шилмэл брэндүүдийг БНХАУ-ын зах зээлд гаргах, худалдааны томоохон сүлжээг үүсгэхээр зорин ажиллаж байна. Эхний ээлжинд Монголын брэнд бүтээгдэхүүнүүд нь БНХАУ-ын Эрээн хотын чөлөөт бүсээр дамжин зах зээлд татваргүй нэвтэрч, Эрээн хотын Их дэлгүүрээр худалдаалагдах талаар төлөвлөгөө танилцууллаа.
Тус арга хэмжээг хамтран зохион байгуулагчаар ТЭСО Корпораци онлайн худалдааны боломж БНХАУ-ын зах зээлд alibaba.com сайтад бараа бүтээгдэхүүнээ байршуулах, Туушин ХХК тээвэр ложистик, хүргэлтийн үйлчилгээ, Олон улсад бараа бүтээгдэхүүн гаргахад ISO чанар стандартын хэрэгцээ шаардлага сэдвүүдээр тус тус илтгэл хэлэлцүүлж оролцогч 170 гаруй ААН-ийн төлөөлөл сонирхосон асуултандаа хариулт авч нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ.
Монгол брэнд холбоо ТББ нь БНХАУ-ын зах зээлд гаргах бараа бүтээгдэхүүн болон ААН-ийн бүртгэл хийж 2016 оны 10 сарын 15 –ны дотор ээлжийн 35 аж ахуй нэгжийг сонгох ажил эхэллээ.