Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын орон нутгийн сонгуулийн сурталчилгааны өнөөдөр боллоо. Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд тус дүүргийн Ардчилсан нам 41 нэр дэвшигчээ нэр дэвшүүлжээ. Сурталчилгааг нээж АН-ын дарга Ө.Пүрэвбаатар үг хэлсэн юм. Тэрээр, “УИХ-ын сонгуульд МАН олонхи болж 65 суудал авсан ч “Мэргэжлийн” гэх тодотголтой Засгийн газраа байгуулаад 100 дахь хоногтойгоо золгох гэж байна. Энэ хугацаанд МАН-ын барьж буй Засгийн газар юу ч амжуулж хийж чадсангүй. Ухарсан, танасан, хассан, бидний хийж хэрэгжүүлсэн шинэчлэлээс буцсан үйлдлүүдийг л хийж байна. Иргэд сонгогчидтой уулзаад явж байхад багш, эмч нарын тэтгэвэрт гарахдаа авдаг байсан 36 сарын тэтгэмжийг танасан нь иргэдийн бухимдлыг ихээр төрүүлж байна гэдгийг хэлж байна. Татвар нэмэхгүй гэж амласан ч татвар нэмсэн. Энэ мэт амлалтаасаа буцаж дур зоргоороо авирлаж байгаа Засгийн газарт хүчтэй хяналт тавихыг ард иргэд хүсч байна. Тиймээс энэ удаагийн орон нутгийн сонгуульд Ардчилсан нам ялах нь чухал байна” гэв.
СХД-ийн 17 дугаар хороонд нэр дэвшигч Ш.Отгон-Өлзий Сонгино хайрхан дүүргийн ардчилсан намаас нэр дэвшигчиддэ сонгогчдод хандаж үг хэлэхдээ, “Ардчилсан нам хийсэн ажилтай, хэлэх үгтэй нам гэдгийг иргэд та бүхэн мэдэж байгаа. Өнгөрсөн хугацаанд хот, хөдөөгүй нүдэнд харагдаж гарт баригдах олон бүтээн байгуулалтыг хийж чадсан. Тэгвэл одоо түүнийгээ үргэлжлүүлэх хэрэгцээ шаардлага бидний өмнө тулгарч байна. Тиймээс Сонгонихайрхан дүүрэгт Ардчилсан нам олонхи болж, дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, хийхээр төлөвлөсөн ажлаа гүйцэлдүүлэх хэрэгтэй. Ингэхийн тулд иргэд, сонгогчид, сонгиночууд та бүхэнтэйгээ хамтдаа ялалт байгуулах цаг иржээ. Бид өнгөрсөн хугацаанд иргэдийн оролцоог дэмжиж хороо, дүүргийнхээ төсвийг иргэдээрээ хэлэлцэж, хийсэн ажлынхаа тайланг шилэн дансаараа танилцуулж ирсэн. Тиймээс энэ бүх зүйлээ үргэлжлүүлэх хэрэгтэй байна. Бидэнд хийх ажил их байна, түүнийг хийх төлөвлөгөө нь бэлэн, хийх баг хамт олон маань ч бэлэн байна Бидний дэвшүүлсэн 5 сайн мөрийн хөтөлбөр Иргэддээ ээлтэй дүүргийнхээ хөгжилд хүч нэмэх хөтөлбөр болж чадсан ” гэлээ.
Сонгуулийн нээлтэд оролцсон иргэдийн хувьд ч Ардчилсан намыг дэмжиж, нэр дэвшигчдийг багаар нь сонгоно гэдгээ илэрхийлж байлаа. Мөн Ардчилсан нам болон Монгол ардын намын мөрийн хөтөлбөрийг харьцуулж үзэхэд Ардчилсан намынх илүү бодитой, иргэндээ ойр, хийж хэрэгжүүлэх боломжтой зүйлийг тусгасан байна гэдгийг иргэдийн төлөөлөл хэлж байлаа.
“Давхар дээл” өмсөхгүй гэж гудамжинд хүртэл жагсаж явсан МАН-ынхан өнөөдөр бүгд олон давхар дээл өмсч байгаад иргэд бухимдаж байгаа гэнэ. Тэрчлэн “Мэргэжлийн Засгийн газар” байгуулна гэж амласан ч “хамаатан садны” засгийн газар байгуулсан. Энэ мэт дур зоргоороо авирлаж байгаа төрд хяналт тавих түүхэн цаг үед энэ орон нутгийн сонгууль гэдгээ иргэд дуу нэгтэйгээр дэмжиж байв.