МОНГОЛЫН ХАМГИЙН АНХНЫ ӨНДӨГЛӨГЧ ТАХИА БОЛОН МАЛЫН ТЭЖЭЭЛИЙН ҮЙЛДВЭРЭЭР ҮЙЛЧЛҮҮЛЭЭРЭЙ “АГРО ФИЙД” ТЭЖЭЭЛИЙН ҮЙЛДВЭР –
“Түмэн шувуут” ХХК нь өндөглөгч тахианы эрчимжсэн аж ахуйгаа өргөтгөн 2014 оноос эхлэн “Агро Фийд” тэжээлийн үйлдвэрийг нээн ажиллуулж байна.
Агро фийд үйлдвэр нь АНУ-ын “Cargil” компаний дэвшилтэд технологийн горимын дагуу дэлхийн стандарт чанарт нийцсэн өндөглөгч тахианы тэжээлийг үйлдвэрлэж байна. Монголдоо хамгийн анх өндөглөгч тахианы зориулалтын тэжээл бэлтгэж байгаагаас гадна энэ чиглэлийн үйлдвэрлэл эрхлэгчдийн хэрэгцээг дангаараа хангаж байгаа томоохон үйлдвэр болоод байна.
Энэ үйлдвэр нь хамгийн сүүлийн үеийн загварын тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд үйлдвэрлэлийн бүхий л шат дамжлага нь хүний оролцоогүйгээр хийгддэг бүрэн автомат үйлдвэр ажээ. Үйлдвэр 15 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа бөгөөд цагт 10 тонн тэжээлийг үйлдвэрлэн гаргах хүчин чадалтай 30 тонны хадгалах байр, лаборатори гэсэн хэсгүүдээс бүрдэж байна.
Өндөглөгч тахиа нь наснаасаа хамаараад хүнс тэжээлээс авах уураг, илчлэг, тослог гээд үзүүлэлт бүр нь өөр өөр байдаг байна. Иймээс тахианы тэжээлээ дэгдээхэйн, өсвөр тахианы, залуу тахианы, хөгшин тахианы гэсэн дөрвөн төрлөөр үйлдвэрлэдэг. Тэжээлийн ерөнхий түүхий эдээ эх орноосоо авдаг бөгөөд эдгээрт эрдэнэшиш, улаанбуудай , шар буурцагны шахдас, рапсын шахдас, тос, шохойн чулуу зэрэг ордог байна.
“Агро Фийд” үйлдвэр дараагийн төлөвлөгөөндөө зөвхөн өндөглөгч тахианы тэжээлээр зогсохгүй гахай болон үхэр хонь гэсэн малын тэжээл үйлдвэрлэн гаргахаар лабораторийн түвшинд судлан ажиллаж байгаа юм.
Үйлдвэрлэлээс гарсан тэжээлээ шуудайлах болон задгайгаар зориулалтын тээврийн хэрэгсэлээр тээвэрлэн зах зээлд нийлүүлж байна. Та өндөглөгч тахианы аж ахуй эрхлэдэг бол тахиандаа дэлхийн стандартын дагуу эх орондоо үйлдвэрлэгдэж байгаа “Агро Фийд” тэжээлийн үйлдвэрийн бүтээгдэхүүнийг сонгон хэрэглээрэй. Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжицгээе!!!
Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.mongolbrand.mn/pr/2069