Menu Close

Ардчилсан намын VI дугаар их хуралд оролцлоо

Ардчилсан нам 2016 оны 12 дугаар сарын 6,7-ны өдрүүдэд болж 180 мянган гишүүдийн төлөөлөл болсон 1210 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр VI их хурлаа амжилттай зохион байгуулсан билээ. Их хурлаар нээлттэй, оролцоотой, хариуцлагатай, цахим, бодлогын нам болох шинэчлэлийн эхлэл түүхэн шийдвэрүүдийг гаргасан. Эдгээр шийдвэрүүдийн нэг нь намын даргаа орон даяар бүх гишүүүдээсээ сунгаагаар сонгох болсон явдал юм. Бүх гишүүдийнхээ саналаар намын даргыг сонгох болсонтой холбоотойгоор “Ардчил сан намын даргын сонгуулийн хороо” 30 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсанаар Намын даргын сонгуулийн үйл ажиллагаагаа эхэллээ.

Намын даргын сонгуулийг зохион байгуулах аймаг дүүрэг сумын 339 салбар  хороог тус бүр 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулах тогтоолын намын даргын  сонгуулийн хорооноос баталлаа.  Тус хороо Намын даргын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийн бүртгэлийг 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс эхэлж 12 дугаар сарын 17-ны өдрийн 16.00 цаг хүртэл бүртгэх шийдвэр гаргалаа. VI их хурлаас гаргасан шийдвэрийн дагуу Ардчилсан намын даргын сонгуульд Ардчилсан намын даргын сонгуулийн хорооноос баталсан журмын дагуу холбогдох материалыг бүрдүүлэн нэр дэвших эрхтэй.

Намын даргын сонгуулийн үйл ажиллагааны цаг хугацааны хуваарийн дагуу сонгуулийн сурталчилгаа 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс эхэлж 40 хоног үргэлжлэн 2017 оны 1 дүгээр сарын 28-нд дуусч санал хураалтыг 1 дүгээр сарын 29-нд орон даяар нэгэн зэрэг явагдана. Намын даргын сонгуульд шинэчилсэн бүртгэлд хамрагдаж татвараа төлсөн гишүүд санал өгөх эрхтэй.

2016-12-06namiinihhural2016-12-06namiinihhural1

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »