Menu Close

Ш.Отгон-Өлзий: Монгол брэндийг дэлхийд гаргахаар ажиллаж байна

-Монгол брэнд төслийг ялангуяа жижиг дунд бизнес эрхлэгчид баяртайгаар хүлээн авч авч байх шиг байна.  Төслийн зорилго, чиглэлээ  эхлээд танилцуулах уу?

-Монгол Улсын Засгийн газар,  Аж үйлдвэрийн яамны дэмжлэгтэйгээр “Монголдоо бүтээцгээе” төслийг хэрэгжүүлж эхлээд удаагүй байна. Төслийн зорилго нь юу гэхээр үйлдвэрлэгч, бүтээгч, жижиг дунд үйлдвэрлэгчид болоод үндэсний үйлдвэрүүд   эх орондоо бүтээж байгаа  баялгаа, бараа бүтээгдэхүүнийг нь дэлхийн зах зээлд гаргахад нь бид туслах юм.   Төсөл маань онлайн, сошиал медиа төвшинд ажиллахаараа  онцлогтой. Яагаад ийм орчныг сонгов гэвэл  манай аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ сурталчлахын тулд аль нэг телевиз,  сонинд мөнгө төлж сурталчилгаагаа хийдэг.  Харамсалтай нь  тэрхүү  сурталчилгаа нь улс төрийн нэвтрүүлэг, кино, шоуны дундуур  үзэгчдэд хүрдэг учраас тэр бүр үйлдвэрлэгчдэд үр дүн авчирдаггүй.

Тиймээс энэ бүх үр дүнгүй аргыг халж, цахим ертөнцөөр дамжих нь илүү үр дүнд хүрнэ гэж тооцоолсон хэрэг. Өнөөдөр манай улсад цахим ертөнцөд  сая илүү хүн  бүртгэгдэж, тэндээс өдөр тутмын хэрэгцээт мэдээллээ авч буй. Энэ тоо өдрөөс өдөрт өсөх нь ч тодорхой байна. Судалгааны дүн ч ингэж гарсан. 2015 оны зургадугаар сарын байдлаар /Харилцаа холбооны зохицуулах газраас ирүүлсэн  мэдээ /2.7 сая  орчим хэрэглэгчид мэдээллийг интернэтээс авч байгаа  гэсэн судалгаа ч үүнийг бататгаж байгаа юм. Тиймээс энэ орчныг ашиглах зайлшгүй цаг нь иржээ.    Ялангуяа, импортын бараа бүтээгдэхүүнийг орлохуйц бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа үйлдвэрлэгчдийн хувьд  интернэтээр дамжуулан бүтээгдэхүүнээ сурталчлах нь зөв.  Төслийн эхний шат жижиг, дунд  үйлдвэрлэгчдийг дэмжих  сан, Чингис  бондоос санхүүгийн дэмжлэг авсан аж ахуйн нэгжүүдийг  дэмжих юм. Ингэхдээ  газар дээр нь үнэ төлбөргүйгээр очиж, нэвтрүүлэг бэлдэж өгөх, ярилцлага хийх, богино хэмжээний видео  кино хийх, утас хаягыг тань нийтлэх   зэргээр сурталчилж өгнө.

Одоогийн байдлаар үндэсний есөн аж ахуйн нэгж дээр очиж, мэдээллийг нь бэлдэж өгөөд байгаа. Хамгийн гол нь үнэ төлбөргүйгээр дэлхий дахинд бараа бүтээгдэхүүнийг тань сурталчилж өгнө өө.   Төсөл хэрэгжээд 20 гаруйхан хонож байгаа ч өнөөдрийн байдлаар 156 мянган хүн үзсэн, лайк дарсан байсан.  Зарим  аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн маш өндөр  санал авсан. Тандалт нь маш өндөр гэсэн үг. Жишээ нь, үхрийн ширээр цүнх үйлдвэрлэдэг  “Е” март гэдэг компанийн сурталчилгааг үзсэн гадны хөрөнгө оруулагч олон улсын зах зээлд хамтран ажиллах саналыг ирүүлсэн байх жишээтэй. Хэрэв  төслийн талаархи мэдээллийг сонирхвол “Монгол брэнд.MN” гэсэн хаягаар орж өөрийн компанийн бүтээгдэхүүний талаархи мэдээллээ оруулах боломжтой.   Гадаад зах зээлд  гарах асуудлыг МОНЦАМЭ агентлаг хариуцаж, орчуулгыг нь хийж байгаа.

-Аж ахуйн нэгжүүдэд тавих шаардлага нь юу вэ?

-Үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд гаргая гэвэл  олон улсын зах зээлийн стандарт шаардлагад нийцсэн  байх ёстой. Сав баглаа боодол, шошгоос өгсүүлээд.

-Үндэсний үйлдвэрлэгчдийн чих тавих зүйл бол хөрөнгө оруулагчтай хэрхэн яаж холбогдох вэ  гэх асуудал?

-“Монгол брэнд” төслийн сайтыг сонирхсон хэн бүхэнд   юун түрүүнд танай мэдээлэл үнэн зөв, тодорхой байх ёстой. Үүний дараа хөрөнгө оруулагч та бүхэнд хандсан санал бүхий захидлаа танай хаягаар илгээх болно. Хэрэв хэлний бэрхшээл байгаа бол бидэнд ханд. Бид таны өмнөөс хариу бичиж, тантай хамтран хөрөнгө оруулалтын төслийг бичих юм.  Төслийн цаашдын зорилго нь  таны үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг онлайнаар худалдаалах, захиалга авах зэрэг худалдааны үүргийг гүйцэтгэнэ. Бас мэдээллийн контентыг үйлдвэрлэж, сан бий болгох явдал.  Үүний тулд манайх дэлхийн гол гол хэл дээр “ Монгол брэнд” сайт ажиллана.

Эх сурвалж: www.mminfo.mn

Ч.Чулуун

mongolbrand9

mongolbrand10

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »