Menu Close

STRAYER UNIVERSITY ИХ СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦЛАА

Мэргэжлийн боловсролыг дэмжих сангийн хүрээнд АНУ-ын нийслэл Вашингтон хотод байрлах Strayer Их сургуульд зочилж үйл ажиллагаатай нь танилцлаа.
Тус их сургууль 1898 онд Strayer’s бизнес коллежийг үүсгэн байгуулж фермерийн ажилчдад бизнесийн ур чадвар эзэмшүүлэх зорилгоор сургалтын гараагаа анхлан эхлэж өдгөө 120 жилийн түүхтэй сургууль болж хөгжсөн юм.

Strayer Их сургууль өргөжин тэлж “Боловсролоор дамжуулан өөрчлөлт хийх” гэсэн урайтайгаар Санхүү нягтлан бодох бүртгэл, Бизнесийн удирдлага, Хууль эрх зүй, Боловсрол, Эрүүл мэндийн үйлчилгээний удирдлага, Мэдээллийн технологи, Сувилахуй, Гүйцэтгэлийн удирдлага, Төрийн захиргаа, болон онлайн сургалтуудыг багтаасан бакалавар, магистрын хөтөлбөрүүдээр суралцуулж байна.

Суралцаж буй оюутнуудын тэн хагасаас илүү нь онлайнаар бүх хичээлээ судалж төгсдөг ба жишээлбэл 2013 оны 2 дугаар сарын байдлаар нийт суралцаж буй 48,000 гаруй оюутны 29,000 орчим нь онлайн хичээлүүдийг сонгож суралцаж төгссөн байх жишээтэй.
Сургалтын хөтөлбөрөө онлайнаар болон оюутны хотхонд суралцах гэсэн хөтөлбөрийг хэрэгжүүлдэг АНУ-ын улс мужиудад нийтдээ 78 салбар сургууль байгуулан 1400 гаруй багш ажилтан албан хаагчидтайгаар АНУ-ын болон дэлхийн 110 гаруй улс орнуудаас гадаад оюутан элсүүлэн суралцуулж таны амьдралд нөлөөлж болох үнэ цэнэтэй боловсролыг олж авахад дэмжлэг үзүүлэн суралцуулахаар ажиллаж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг тус сургуулийн https://www.strayer.edu цахим хаягаар хандаж авна уу.

2017.11.05 АНУ-ын нийслэл Вашингтон хот
2017strayer1

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »