Menu Close

ЭРҮҮЛ ЭНХИЙГ ДЭМЖИГЧ “ГҮМҮДА” ТӨСЛИЙН НЭЭЛТЭД ДЭМЖИЖ ОРОЛЦЛОО

АНУ-ын Вашингтон ДиСи хотын “Yorktown High School” ахлах сургуулийн сурагч Даваабаярын Дөлгөөн, “Falls Church High School” ахлах ангийн сурагч Мягмарсүрэнгийн Дөлгөөн нарын хамтран санаачилсан Элэг нэгт Монголчууддаа туслах зорилготой бөөрний “Гемодиализийн аппрат”-ыг Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хандивлах зорилготой сайн үйлсийн аян хандивын арга хэмжээнд оролцлоо.

Монголчуудын дунд сүүлийн арван жилд нийт хүн амын өвчлөлийн шалтгаанд эхний байруудад буюу 3-4 дүгээр байр, 22-44 насны хүмүүсийн өвчлөлийн шалтгаанд хоёрдугаар байр 10-19 насны хүүхэд өсвөр насныхны өвчлөлийн шалтгаанд 3-4 дүгээр байр эзэлсээр байгаа тэргүүлдэг өвчин бол “бөөрний өвчин” юм. Бөөрний өвчнөөр өвдсөн хүмүүийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа байдал хэн бүхэнд анхаарахад илүүдэхгүй нь болов уу. Энэхүү өвчин даамжирч эцсийн шатандаа хүрвэл бөөрний архаг дутагдал буюу хоёр бөөр огт ажиллахгүй болж амьдралын төгсгөлд хүргэдэг аюултай өвчин юм. Нэгэнт бөөрний архаг дутагдалд орсон тохиолдолд бөөрийг шилжүүлэн суулгах буюу өөрт нь таарах боломжтой доннор хүнээс мэс заслын аргаар нэг бөөрийг нь шилжүүлэн суулгаж амьдрах, эсвэл “Гемодиализийн аппрат”-ын тусламжтайгаар бөөрний үйл ажиллагааг орлуулан амьдрах хоёрхон сонголт үлддэг. Аппарат нь өвчтний цуснаас хортой бодисууд болон илүүдэл шингэнийг ялган авч гадагшлуулах эмчилгээний нэгэн хэлбэр бөгөөд дээрх хоёр зам хоёулаа хүнд зам байдаг.

Гурван сая гаруй иргэнтэй Монгол Улсын хэмжээнд уг аппаратын тоо хэмжээ нь хүн амд ноогдох стандартаар үзвэл хангалтгүй дутмаг байдаг. Одоо Улсын нэгдүгээр төв эмнэлэгт одоогоор 170 гаруй өвчтөн тус аппратанд орж бөөрөө орлуулан эмчлүүлж амьд явах итгэл найдвараа алдалгүй амьдарч байна.

Д.Дөлгөөн М.Дөлгөөн дүү нарын санаачилсан төслийн зорилго нь дутагдалтай байгаа аппратын тоог нэгээр нэмэгдүүлж тус эмнэлэгт хандивлах төслийн нээлтэд гадаад дотоодын олон арван ач буянтай хүмүүс нэгдэн дэмжиж тусалж буй явдалд талархаж хоёр дүүгийн цаашдын хичээл сурлагад нь өндөр амжилт хүсэн ерөөе.

Мөн Улсын Нэгдүгээр төв эмнэлэгийн Анагаах Ухааны доктор, кл.профессор Б.Бямбадаш даргатай Бөөрний төвийн алтан гарт эмч, сувилагч эмнэлэгийн ажилтан албан хаагчид,  АУ магистр, клиникийн профессор Д.Чулуунцэцэг эрхлэгчтэй УНТЭ-ийн Гемодиализын тасгийн алтан гарт эмч, сувилагч эмнэлэгийн ажилтан албан хаагчид бүгдэд нь насан туршдаа баярлаж явдагаа илэрхийлэе.

АНУ-ын Вашингтон ДиСи хот.

2017 оны 10 дугаар сарын 15

gumuda

 

gumuda1

gumuda2

gumuda3

gumuda4

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »