Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн ТОЛЬТ дунд сургуулийн 12 дугаар ангийн сурагчид, багш сурган хүмүүжүүлэгчидтэй зорилго тэмүүлэлтэй байж түүндээ хэрхэн хөдөлмөрлөж хүрэх, амжилт гаргах талаар уулзалт ярилцлага хийлээ.
Уг уулзалтаар Зорилгоо цаасан дээр бичиж тэмдэглэх хэрэгтэй бичиж тэмдэглээгүй хүсэл мөрөөдөл биелэх нь ховор Зорилгоо бичиж эхэлсэн тэр л мөчөөс амьдрал өөрчлөгдөж эхэлнэ гэж судлаачид үздэг.
Зорилготой байж түүнийгээ бичиж тэмдэглэх, түүндээ хүрэх арга замуудаа тодорхойлж зорилгынхоо төлөө тууштай ажиллаж хөдөлмөрлөсөн хэн бүхэнд аз гэдэг хичээж хөдөлмөрлөж, хөгжсөн хүнд л ирдэг болох талаар ярилцлаа.
Зорилгот тэмүүлэлтэй байж түүнд хүрсэн нэг ангийн сонирхолтой жишээг та бүхэнтэй хуваалцаж байна.
Харвардын бизнесийн сургуулийг 1979 онд төгссөн нэг ангийн төгсөгч дунд 1979-1989 хооронд 10 жилийн хугацаанд хийсэн судалгаа юм.
Танд ямар зорилго байна? Гэсэн асуултыг асууж судалгаагаа эхэлсэн байна.
Тухайн ангийн нийт оюутны 84 % хурдхан сургуулиа төгсөөд сайхан ажил хийнэ гэсэн бол 13% нь зорилго байгаа боловч төлөвлөж тэмдэглээгүй гэсэн. Үлдсэн 3 % нь зорилго байгаа түүнийгээ бичиж тэмдэглэж, цаг хугацааг нь тооцож хүрэх арга замаа төлөвлөсөн гэсэн судалгааг өгсөн байдаг.
Арван жилийн дараа судалгааны үр дүнгээ нэгтгэн дүгнэж тухайн ангийг төгссөн бүх төгсөгчдийг дахин хамруулж судалгаа хийхэд дараах үр дүн гарсан байдаг.
Хурдан сургуулиа төгсөөд сайхан ажил хийнэ гэсэн 84 % нь дундаж цалин авдаг хүнээс 4 дахин их цалин орлоготой амьдарч байсан. Зорилго байгаа боловч төлөвлөж тэмдэглээгүй гэсэн 13 % – нийт 84 хувийн олж буй орлогоос 3 дахин их цалин орлоготой Зорилго байгаа түүнийгээ бичиж тэмдэглэж, хүрэх арга замаа төлөвлөсөн гэсэн 3 % нь тус ангийн нийт сурагчдийн 97%-ийн олж буй орлогоос 10 дахин их орлого олж байсан сонирхолтой үр дүнг үзүүлсэн юм.
Нэг ангийг нэг цаг хугацаад адил мэргэжлээр төгссөн хирнээ зорилго тэмүүлэлтэй байж амжилтанд хүрнэ гэдэг жижиг зүйлээс эхлэхээс ихээхэн хамаарч байгаа талаар бичиж тэмдэглэх, төлөвлөх, түүндээ хүрэхийн төлөө зүтгэх ямар чухал ач холбогдолтой талаар ярилцлаа. Аливаа зүйлийг хүн хоёр удаа бүтээдэг. Эхлээд оюун ухаандаа, дараа нь бодит амьдрал дээр бүтээдэг гэж үздэг.
УКА ТӨМӨР: ТА АМЬДРАЛДАА ЗОРИЛГО ТАВИАГҮЙГЭЭС БОЛЖ БУСАД ХҮМҮҮСИЙН ГАРГАСАН ЗОРИЛГЫГ БИЕЛҮҮЛЭХИЙН ТУЛД НАСАН ТУРШДАА АЖИЛЛАНА ГЭЭД БОД ДОО гэж хэлсэн байдаг. Иймд зорилго тэмүүлэлтэй байж түүндээ хүн бүхэн хүрэх боломжтой юм.
2016 оны 10 дугаар сарын 10 Улаанбаатар Хот.