Menu Close

“Сошиал Медиа Стратеги” сэдвээр тавьсан илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна

Нэгэн зууны өмнө хүн төрөлхтөн зөвхөн шуудангаар л харилцах боломжтой байсан бол өдгөө компьютерын хэдхэн товчлуур дараад дотнын нэгэнтэйгээ холбогддог болжээ. Үүнийг бий болгосон зүйл нь яах аргагүй интернет бөгөөд үр дүнд нь Сошиал Медиа урган гарсан юм. Тийм ч учраас Сошиал Медиаг маркетингд ашиглах болов.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны ажилтан Ш.Отгон-Өлзий илтгэл тавьж байна.

Контентын алтан гурвалжин:

  • Контент
  • Орчин
  • Цаг

Дээрх гурав яг авхацсан үед таны контент хэрэглэгчдэд сайн хүрнэ. Хайлтын системийн 65 хувийг Google, 18 хувийг Yahoo, 15 хувийг Bing эзэлж байна.

content

Хуучны богино түлхүүр үгс үр дүн муутай болсон. Учир нь хэрэглэгчид “Гар утасныхаа тэр аппликейшнийг хэрхэн ашиглах вэ?” гэх мэтээр хайдаг болохоос “Гар утас, аппликейшн” гэж хайхаа больжээ.

Ш.Отгон-Өлзий:

  • Уламжлалт стратеги – Бизнес нь хэрэглэгч рүүгээ ханддаг.
  • Дижитал стратеги – Хэрэглэгч бизнес рүү ханддаг.
  • Нийгмийн сүлжээний стратеги – Хэрэглэгч хэрэглэгч рүү ханддаг.

Уламжлалт стратегийн дагуу бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэгчид хэрэглэгчид рүүгээ хандах, эргээд хэрэглэгч нь бизнес рүү хандах дараалалта ажилладаг байв.

Нийгмийн сүлжээнд хэрэглэгч өөрт таалагдсан зүйлээ бусадтай хуваалцах, найздаа зөвлөх гэх мэтээр тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээг авах шалтгаан нь болдог болсон.

“Хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад тулгуурлаж, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хүргэж чадсанаар нийгмийн сүлжээнд амжилт олно гэдэгт итгэж байна” гэсэн үгээр түүний илтгэл өндөрлөв.

#ИМК2016: Нийгмийн сүлжээний стратеги

Сэтгүүлч А.Ихсанаа

http://news.gogo.mn/r/177972

Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны ажилтан Ш.Отгон-Өлзийгий “Сошиал Медиа Стратеги” сэдвээр тавьсан илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Translate »